Цагдааг доромжилдог маяактай машинтай нөхөр хэн бэ?
Олны нүдэн дээр төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаж буй нэгэн этгээдийн бичлэг өнөөдөр сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй энэ этгээд хэн гээч эрхэм болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.
1796 УБҮ улсын дугаартай уг машин нь маяактай байгаагаас харахад төрийн албан хаагч бололтой. Бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад "Чи надаас уучлалт гуйнаа. Чи хэн юм. Чи яадаг юм" хэмээн үргэлжлүүлэн харааж, доромжилж буй уг үйлдлийг ЗЦГ-ын албан хаагч бичлэг хийж баримтжуулж авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ