"Монгол Японы хөдөлмөрийн яармаг" болж байна

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Мэргэжил Боловсролын мэдээлэл судалгааны төв “Лайсэн” академитэй хамтран зохион байгуулж буй Монгол Японы хөдөлмөрийн яармаг өчигдөр нээлтээ хийсэн.Хөдөлмөрийн яармаг нь 2008 оноос эхлэнжил бүр амжилттай зохиогдож байгаа аж. Энэ удаад мөн Японы 18 их дээд сургууль, гурван компани оролцож байна.

Монгол Японы хөдөлмөрийн яармагт зочилсноор Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөх, тухайн байгууллагатай танилцах боломжтой. Яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн 1000 гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна.“Монгол Японы хөдөлмөрийн яармаг” хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ажлын байр хайж байгаа бол “BLUE SKY” зочид буудлыг зорих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ