Ахмад настны тоо улам нэмэгдэнэ


Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байдаг. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэйг онцгойлон мэдээлсэн байдаг. Эндээс хүн амын дунд ахмад настны эзлэх хувь улам бүр өсөх дүр зураг харагдаж байгаа аж.
2000 онд улсын хэмжээнд 60 болон түүнээс дээш насны 149 мянган ахмад байсан бол энэ тоо 2040 онд 673 мянгад хүрч нэмэгдэх судалгаа гарчээ. Тиймээс нийгэмдахмад настнууд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах цаг иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ