Төрийн хатагтайг хиртүүлэхийг хэн хүсэв?

Хотын төвд олны нүдэн дээр төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргаж буй нэгэн иргэний бичлэг өчигдөрөөс сошиал орчинд түгээд буй. Бичиг баримтаа шалгуулахыг шаардсан цагдаад "Чи надаас уучлалт гуйнаа. Чи хэн юм. Чи яадаг юм" хэмээн үргэлжлүүлэн харааж, доромжилж буй уг үйлдлийг ЗЦГ-ын албан хаагч бичлэг хийж баримтжуулж авсан.

Ийнхүү цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор салаавч гаргасан Ч.Баяртогтохыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү гэсэн гүтгэлэг явах болсон.

Их хуралд хоёр удаа сонгогдсон, манай салбараас гарч ирсэн, элдэв гэрээ, хээл хахуульд оролцоогүй, ард түмнээ өмгөөлж яваа Өргөдлийн байнгын хорооны дарга цэмцгэр хатагтайг гудамжны үйл явдалд нэрийг нь хутгаж гутаахыг хэн хүсэв. МАН энэ удаад нэр цэвэр улсуудаараа нүүр тахалж 2020 оны сонгуультай золгох бодлого барьж болзошгүй юм.

Засгийн газар солигдох үеэр ийм явдал болж буй нь олны анхаарлыг татаж байна. Өрсөлдөгчөө гэж харсан ганц хоёр улс төрчдөөс ийм гүтгэлэг гарсныг үгүйсгэхгүй юм.

Сарангэрэл гишүүнтэй холбоогүй нь эхнээсээ ойлгомжтой байсан нь тогтоогдож УИХ-ын гишүүн Л.Элдэв- Очиртой холбоотой хэмээн шуурч эхэлсэн. Гэхдээ тун удахгүй шалгалтаар үнэн мөн нь тогтоогдох биз ээ.

М.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ