Д.Гантулга гишүүний асуудлыг хаалттай хэлэлцэж байна

УИХ дахь Ёс зүйн дэд хороо одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Энэ хэргийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол ирсэн бөгөөд дэд хороо энэ асуудлаар өнөөдөр хаалттай хуралдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ