УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч нэр дэвшигчийн танилцуулгыг хийсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд одоогоор Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүд оролцоогүй байна. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд асуулт асууж эхэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн ажлын туршлага, намтрыг дурьдаад "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг дэмжихийг хичээнгүйлэн хүсье" хэмээн хэллээ. Үүний дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, хариулт авах бөгөөд саналаа хэлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ