Он дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоно


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны төсвийн тодотголын танилцуулгыг хийлээ.
Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бүх сайд, яам агентлагийн газрын дарга нар оролцож байна.
Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж багш нарын цалинг нэмэх бололцоотой юу гэдгийг тодрууллаа.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн “Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон. Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа.
Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ” гэлээ.
Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг шинэ танхимын сайд нарт танилцах боломж олгохын тулд эгүүлэн татсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ