УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн /Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх/ хэлэлцүүлгийг хийхээр товлогдоод байсан юм.
Уг тогтоолын төслийг өнгөрөгч лхагва гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирсэн ч тодорхой бус шалтгаанаар хуралдааныг цуцалсан.
Улмаар өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Ингэснээр дахин хойшлов.Мөн 2017 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг бас хойшлуулсан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ