Хог хаягдлаар хүүхдүүд бүтээл урлана


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “Иргэн бүр эрсдэлгүй орчин” сарын аяныг зарлаад буй. Аяны хүрээнд “Хог бүр баялаг” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдааныг нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулахаар болжээ.
Хог хаягдал ашиглан бүтээсэн бүтээлийг аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Шалгарсан сурагчдын шагналыг аравдугаарсарын 25-ны өдөр гардуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ