УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Бага чуулганы гишүүдийн хамтаар өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Хурлыг намын шинэчлэл сэдвээр хийх болсон байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-д шинэчлэл хийх ёстой гэсэн асуудлыг байнга хөндөж тавьдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тус намд шинэчлэл хийгдээгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ