"Чингисийн хүүхдүүд" кино Оскарт өрсөлдөнө

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан байна.

Энэ талаар тус киноны уран бүтээлчид маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 10-нд Театрын музейд хэвлэлийн бага хурал хийх аж. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киног Д.Золбаяр найруулжээ.

2018 онд энэ төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлж байгаа аж. 90 дэх удаагийн Оскарын наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ