ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ


09.00 цагт Чингис зочид буудалд ХААИС-иас “Мал, амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулна.
11.00 цагт Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх шашны сургуульд тус сургуулийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Live Conference centre” мэдээллийн төвд “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос худалдаа эрхлэгчдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Театрын музейд "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох ОСКАР-ын Гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх авсан талаар тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох Баянзүрх дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Live Conference centre” мэдээллийн төвд орон нутагт 10 мянган ажлын байр бий болгох уриалгыг дэмжиж, эхний ээлжийн залуус хөдөөг зорих болсон талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Мишээл экспо” төвд “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурлын нээлт болно.
18.00 цагт “Corporate hotel & convention center”-т “Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ