Орбит, Толгойтын зам 90 хувийн гүйцэтгэлтэй байна


Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчнийэвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ зам нь нийтдээ 3,6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсэг нь 14м өргөн, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй юм.
Энэ зам ашиглалтад орсноор тухайн бүсэд оршин сууж буй 80 гаруй мянган иргэний амьдрах орчин сайжрахаас гадна баруун чиглэлийн авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах аж.
Тус замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ