Засгийн газар хуралдахгүй

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хурал хийдэг ч өнөөдөр хуралдахгүй болжээ. Ерөнхий сайд томилогдож ажлаа хүлээн авсан учраас сайдын үүрэг гүйцэтгэгч нартай Засгийн газрын хуралдаан хийх боломж бий. Гэвч Ерөнхий сайд шинэ танхим бүрдсэний дараа Засгийн газрын хуралдаан хийх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ