Өнгөрсөн зууны эмнэлгийн тоног төхөөрөмжүүд

Эмчилгээ-оношлогооны үйл явцын салшгүй хэсэг болох ёстой байсан янз бүрийн багаж төхөөрөмжийгбүр 20 дугаар зууны эхний хагастэмнэлгүүдэд идэвхитэй нэвтрүүлж эхлэсэн байна.Заримдаа маш аймаар харагдаж, одоо бол жирийн өвчтөний айдсыг төрүүлж мэдэх эмнэлгийн янз бүрийн төхөөрөмж, багаж хэрэгслийг эрдэмтэд, эмч нар туршиж байжээ.
Америкийн Брукхейвений үндэсний лабораторийн багаж хэрэгслийн тасагтболовсруулж хийсэн позитрон-эмиссийн томографын өмнөх төхөөрөмжөөр тархины үйл ажиллагааг шинжилжбайгаа нь

Хоёр жижигхэн мотороор удирддаг хүний нүдний томсгосон загвар. Үүнийг нисэхийн анагаах ухааны судлаачид бүтээсэн байна.

Уинстон Черчиллийн хувийн барокамер, үүн дотор тэр их өндөрт огт аюулгүйгээр нислэг хийж чаддаг байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үеийн офицеруудын сэтгэцийн өвчнийг эмчилэхэд хэрэглэдэг байсан цахилгаанаар цохиулах эмчилгээний сандал

Бөөрний үйл ажиллагааг хиймлээр орлуулдаг аппарат (1950 он)

Хүүхдийн рентген зураг авахад зориулсан тоглоомон морь

Хөлний цусны эргэлтийг дэмжих төхөөрөг

Электроретинограмм: нүдний торлогийн үйл ажиллагааг судлах зорилгоор энэ аппаратыг бүтээжээ

“Light Care” хүрээлэнгийн цахилгаан ваннанд эмчилгээ хийлгэж байгаа нь(1900 он)

“Cambridge Scientific Instruments” компанийн танилцуулсан зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

Электроэнцефалографын тусламжтайгаар тархины идэвхижлийг хэмжиж байгаа нь (1940 он)

Амбулаторийн эмчилгээнд зориулсанзөөврийн хиймэл амьсгалын аппарат буюу “төмөр уушиг” (1955 он)

Өвчтөнийг тойрон эргэдэг хорт хавдрын эсрэг кобальтын эмчилгээний төхөөрөг (1955 он)

Нью-Йоркийн “Francis Delafield” эмнэлэгт хорт хавдартай өвчтөнийг эмчлэхэд хэрэглэж байсан гүн эмчилгээний 2 сая вольтын рентген төхөөрөмжийн цацрагийн чиглэлийг эмч тохируулж байгаа нь

Парисын нэг эмнэлэгткобальтын “бөмбөг”-ний туяагаар шарж байгаа нь

Биеийн эрүүл эдийг бараг гэмтээлгүйгээр хорт хавдартай хэсэг рүү цацрагийн их тунг өгч,өвчилсөн эдийг устгахын тулд цацраг идэвхит цезий-137-гашиглаж байсан “Оук Риж” эмнэлгийн төхөөрөг (1955 он)

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ