Шүлхийн хорио цуцлагдаагүй байна


Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, нийслэл хот орчмын малтай өрхийнмалд хүртэл халдварласан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөрХан-Ул дүүргийн10 дугаар хороо 'Морингийн даваа'-нызадгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Дундговь аймгаасирж, Морингийн даваа орчимд зусажнамаржсан айлын шүлхийн вакцинд хамруулаагүй малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.
Морингийн даваа орчимд4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийгбууруулаагүй байхад нийслэлийнСонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа нь батлагдсан тул өвчин гарсан голомтодхорио цээрийн дэглэм тогтоосон билээ.
Шүлхийн хорио цээр одоо ч үргэлжилж байгааг нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлж байна. Шүлхийгээр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг ажээ. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг болиулах бөгөөд шүлхийн улмаас хэдий хэрийн хохирол учирч, зардал гаргасан талаарх мэдээллийг нэгтгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ