“Чингис хаан” нисэх буудалд гарсан галыг хилчид унтраажээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд гарсан галыг хилчид шуурхай ажиллаж унтраажээ. Энэ сарын 10-ны 23.10 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хоёр давхарт гал гарсаныг хилчид шуурхай илрүүлэн, гал тархахаас өмнө унтраасан байна.

Хэрэв хилчид шуурхай илрүүлж мэдээгүй бол тус нисэх буудлын хоёр давхарт гарсан гал тархаж, олон улсын нислэг саатаж, нисэх буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байсныг холбогдох эх сурвалж мэдээллээ.

ИНЕГ болон Чингис хаан нисэх буудлын удирдлага галын тархалтыг богино хугацаанд зогсоож чадсан Хилийн 0218 дугаар ангийн хилчдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна. Харин гал гарсан шалтгаан болон нөхцөл байдлын шинжилгээ судалгааг холбогдох байгууллагуудаас Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хийж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ