Сурагчдын хувцасанд цацруулагч наалт наажээ


Замын цагдаагийн алба, МҮОНРадиотой хамтран хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ST design” ХХК нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн 105 сурагчдад “Гэрэлт цох” цацруулагч бүхий наалтыг үнэ төлбөргүй хийж өглөө.
Цацруулагч нь харанхуй бүрэнхий үед жолоочид харагдах магадлалыг 40%-иар нэмэгдүүлдэг ба хамгийн холдоо 350 метрээс чөлөөтэй харагддаг гэсэн судалгааны дүн байдаг аж.
Олон улсын хувцас үйлдвэрлэлийн стандартын дагуу насны ангиллаас хамаарч хүүхдийн хувцасны 3-5% нь цацруулагчтай байх ёстой гэж заасан байдаг. Сүүлийн үеийн бренд хувцаснуудын шилбэ, халаас, цахилгаан, мөр зэрэг хэсгүүдэд цацруулагч оруулж өгдөг болсон бөгөөд энэ нь тухайн иргэний аюулгүй байдлыг хангах гол хэрэгслийн нэг юм.
Ийнхүү эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан “ST design”-ний хамт олонд Замын цагдаагийн албанаас талархал илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ