Америкчуудын айдаг зүйлс


АНУ-ын оршин суугчид ямар айдастай амьдардагийг тус улсын социологчид тодруулжээ. Энэхүү судалгааны дүн Чемпенийн их сургуулийн сайтад нийтлэгдсэн байна.
Социологийн санал асуулгад муж улсуудын насанд хүрсэн 1207 хүн оролцжээ. Тэдний тус бүрт нь “аймшигтай байж болох” 80 үзэгдлээс сонголт хийхийг санал болгосон байна.
2016 онд Америкчуудын ихээхэн хэсгийг хамарч байсан авлигаас айх явдал 2017 онд ихэсчээ. Энэ айдас социологчдын дурдсан өвөрмөц 10 гол айдсын жагсаалтын эхэнд орсон байна. Тодруулбал,санал асуулгад хамрагдагсдын 74 хувь нь авлигын илрэлээс болгоомжилдог юмуу маш ихболгоомжилдог гэж хариулжээ (2016 онд энэ үзүүлэлт 60% байж).
Харин эрүүл мэндийн хууль тогтооомжид оруулахаар ерөнхийлөгч Трампын санал болгосон өөрчлөлтөд санаа зовох явдал хоёрт орсон байна (санал асуулгад оролцогчдын 55% нь үүнд санаа зовж байгаа аж). Энэ хууль батлагдвал нийгмийн талаар хамгаалалтгүй иргэд онцгой хохирно гэж олонхи Америк хүн болгоомжилж байна. Өөр нэг айдас ч үүнтэй холбоотой бөгөөд энэ нь эмнэлгийн үйлчилгээний өртөг нэмэгдэхээс эмээж байгаа явдал юм.
Америкчуудын устай холбоотой айдас жагсаалтын гурав, дөрөвт оржээ.Тухайлбалтэнгисдалай, гол мөрөн, нуур хийгээдундны ус бохирдож байгаагаас айж байна (оролцогчдын 53 болон 50% нь ингэж үзжээ).

Амьдралд мөнгө хүрэлцэхгүй гэсэн хувийн шинжтэй айдас дараагийн мөрөнд бичигджээ.Америкчуудын тал орчим нь үүнээс болгоомжилж байна.
Цэрэг, дайны аюулаас АНУ-ын оршин суугчид эмээж байна. Санал асуулгад оролцогчдын 48 орчим хувь ньАНУ-ыг дэлхийн шинэ дайнд татагдан орчихвий хэмээн айж, 47 орчим хувь нь Умард Солонгосын үйлдлээс эмээж байгаа ажээ.
Гэхдээөнгөрсөн жил тархмал байсан терроримзтай холбоотой айдас жагсаалтын аравт багтаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ