Их, дээд сургууль төгсөгчдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлыгөнөөдөр танилцууллаа. Танилцуулгад 2016-2017 оны хичээлийн жилд хэдэн суралцагчид төгссөнийг дурджээ.
Бүх шатны сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Нийт төгсөгчдийн 53.0 хувь нь эмэгтэйчүүд байна.
Үүнээс:
- ЕБС-ийг 72.3 мянган сурагч
- Есдүгээр ангийг 34.8 мянга
- Арванхоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгсжээ
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид
- Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгсжээ.
Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ