34.9 мянган хүн ажил хайж бүртгүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг нийгмийн судалгааг сар бүр танилцуулдаг билээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны есдүгээр сарын эцэст 34.9 мянга болсны, 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 мянган хүнээр буурч, өмнөх сараас 80 хүнээр өсч, 25.4 мянга болсны 13.9 (54.9%) мянга нь эмэгтэйчүүд. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.7 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь төвийн бүсэд, таван мянга нь хангайн бүсэд, 4.9 мянга нь баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ