"Хот хоорондын зорчигч тээврийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан"

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 22 аж ахуйн нэгж байгууллагын 372 тээврийн хэрэгслийг шалгасан байна. Тухайлбал, 90 хувиас аас дээш хувьтай 7, 90-80 хувьтай 14, 80-78 хувь дүгнэгдсэн нэг аж ахуйн нэгж байгууллага байна.

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.

“Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн шугам замын хяналт шалгалт явуулсан байна. Мөн Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийнулсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж,зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажилласан" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ