Г.Дэнзэнг шүүх хурлыг түр хойшлууллаа


Монгол Улсын Дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.
Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.
Г.Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ