Сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. Мөн АТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- НХХ-ийн сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- БХБ-ын сайд Х.Баделхан
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ