Хамрынхаа нүхэнд үс наадаг "мода" гарчээ

Нийгмийн сүлжээнд нэг шинэхэн тренд анхаарал татах болжээ. Учир нь бүсгүйчүүд хамрынхаа нүхэнд хиймэл үс наасан зурагаа цахим сүлжээнд тавих болсон талаарВВС мэдээлжээ.

Хиймэл үс нааж, үүнийгээ хамраас ургасан үс хэмээн тоглоом шоглоомоор үзүүлсэн Gret­­_Chen_Chen гэгч хэрэглэгч бүсгүйгээс бүх зүйл эхлэсэн байна.

Гэтэл түүнийг даган дуурайгчид олноороо гарч иржээ. Тэд тусгай арга хэмжээ зохион байгуулж, хэн хамрынхаа нүхэнд юм уу түүний ойролцоо үс чадварлаг наах вэ гэж өрсөлдсөн гэнэ.

Гэтэлзарим ньбүр доод уруул дээрээ хүртэл үс нааж эхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ