"Арьс ширний үйлдвэрүүдийг 10 сая төгрөгөөр торгосон" гэв


Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээллээ.
"Шалгалтын үеэр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зөрчлүүд байсан. Мөн үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй, химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зориулалтын газар хаяагүй, бүртгэлгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн" гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын (НМХГ) Байгаль орчин, Геологи, Уул уурхайн Хяналтын Хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярив. Нийт 43 аж ахуйн нэгжид шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага хүргүүлж, 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар тус газраас мэдээллээ. НМХГ арьс шир боловсруулдаг аж ахуйн нэгжүүдийн ойр орчмын 340 газраас дээж авч шинжлэхэд:- 114 цэг хүлцэх агууламжаас хэтэрсэн,
- 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн,
- 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн гэх дүгнэлт гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ