АН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй гэв


УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах ёстой байсан ч хуралдаагүй. Харин өнөөдөр хуралдаж, засгийн газрын сайд нарын асуудлыг хэлэлцжээ. Тус бүлгээс уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж буйгаа бүлгийн дэд дарга Ж.Батзандан мэдээллээ.
Тэрбээр “МАН сонгуулиар давхар дээлнээс татгалзана гэсэн амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийнамлалтаа эрх баригч нам зөрчиж байна. АН-ын бүлгээс У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно.
Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгож, оруулж ирэх саналыг Ерөнхий сайдад тавьсан. Харин Ерөнхий сайд энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс АН Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ