СХД-ийн 67 дугаар сургууль "ухаалаг анги"-тай боллоо


Тус ангид сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээнд зориулж 30 ширхэг таблет, нэг ширхэг ухаалаг самбарыг байршуулжээ.
Сурагч болон багшийн таблетыг ухаалаг самбартай холбож өгсөн байна. Ингэснээр багш сурагчдын үйлдлийг хянах, сурагчид хичээлдээ сонирхолтой оролцох боломж бүрдэж байгаа аж.
Смарт анги нь 2017 оны 10-р сарын 01-ний өдөр нээлтээ хийж сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнгу мужийн Сан Ён сургуулийн тусламжаар байгуулагдсан тус ангид Солонгос улсынталаас 70,000 /Далан мянган/ долларынтоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүн хандивласан байна. Харин СХД-ийн 67-р сургуулиас 9,500,000 төгрөгийг ширээ сандал болон ангийн засвар тохижилтод зарцуулжээ. 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ