Н.Энхболд нарын гурван сайдыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах болон Гадаад харилцааны сайдад нэр дэвшигчдийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж, нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг 93,6 хувийн саналаар дэмжлээ. Одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазарыг дэмжих асуудлыг хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ