"Засгийн газрын гишүүдийг боловсрол, туршлагыг үндэслэн сонгосон"


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох юм. Хуралдааны эхэнд уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна.
Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг үндэслэн сонгосон. Ингээд
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- НХХ-ийн сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- БХБ-ын сайд Х.Баделхан
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарыг Засгийн газрын гишүүнээр томилуулахаар санал оруулж байна" гэлээ.
Чуулганы хуралдаанд одоогийн байдлаар 40 гишүүн ирсэн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ