Ө.Энхтүвшин: Албан тушаалаа давхарлах бус хариуцлагаа давхарлах нь зүйтэй


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийг тус бүрд нь хэлэлцэж томилно.
Шадар сайдаар Ө.Энхтүвшин гишүүнийг томилуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.
Тэрбээр "Шадар сайдаар Ө.Энхтүвшинийг томилуулах саналыг 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, түүнийг тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжил чадвартай гэж үзэн гишүүд дэмжсэн. Иймд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилуулж өгөхийг хүсэж байна" гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдыг томилоход АН-ынханд та нар дэндүү олуулаа юм даа гэж хэлж байсан. Яагаад дэд сайдад татгалзаж чадахгүй байгаа юм бэ? Сайд нарын өрөөг хэмнэх үү? нэг хүнд нэг л өрөө хэрэгтэй. Энэ хэмнэлтийг хийх боломж байгаа юм? Эдийн засаг сайжирч байна гэж байна. Төрийн өмчийн ямар компаниудыг хувьчлах чиглэл байна вэ?
Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин "Бид үзэл бодол, үнэт зүйл, хариуцлага дээрээ тохиролцсон. Яагаад энэ албан тушаалд очих ёстой талаар асууж байна. Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулах бодолтой байсан. Болчих байх гэж бодож байсан ч болсонгүй.
Намын нөхөд маань улс орны байдал амаргүй байна, хийх ажил их байна та зүтгэ гэсэн. Албан тушаалаа давхарлая гэхээсээ илүү, үүрэг хариуцлагаа давхарлах нь зүйтэй гэж үзсэн. Улсын хэмжээнд хэмнэлт гаргаж, илүү зардлыг танах ёстой.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар өмч хувьчлалын асуудлыг хариуцдаггүй байсан. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд энэ асуудал байгаагүй. УИХ-аас өмч хувьчлалын бодлого гэж гардаг. Үүнийг хэрэгжүүлнэ" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ