Манай гарагийн хамгийн нөлөө бүхий 15 залуу

Залуу үеийнхэн дэлхийн тавцанд хэдийнэ гарч иржээ. Нэр цуутай, нөлөө бүхий олон залуу бизнесч, улс төрч, нийгмийн идэвхитнүүдийн дунд өч төчнөөнөөрөө бий. Ийнхүү бид 1980-аас 2000 онд төрсөн дэлхийн хамгийн нөлөө бүхий залуусыг танилцуулж байна.

15. Энрико Караттони
Энрико Караттони 32 настай юм. Тэрээр Италийн нутагт оршдог багахан улс Сан-Мариногийн капитан-регентээр саяхан сонгогдсон юм. Түүний хагас жилийн засаглал 2018 оны дөрөвдүгээр сард дуусна. Капитан-регентүүднь Сан-Мариногийн төр, засгийнхамтын тэргүүн юм.
Сан-Марино улсын ерөнхий зөвлөлөөс хоёр хоёроороо 6 сарын хугацаатай сонгогдож, дөрөвдүгээр сарын 1 болон аравдугаар сарын 1-д албан тушаалдаа ордог эсрэг намуудын төлөөлөгчид байдаг.
14. IV Ойо Нйимба Кабамба Игуру Рукиди

Торогийн ван 25 настай юм. Энэхүү вант улс нь Уганда улсын нутагт байдаг. Тэрээр 1995 онд эцгийгээ нас барсны дараа багаасаа вант улсын тэргүүн байжээ.
13. Малала Юзуфсай

Малала Юзуфсай болдэлхийд эмэгтэйчүүдийг боловсролд хамруулахын төлөө тэмцдэг Пакистаны хүний эрхийгхамгаалагч бүсгүй. Хүний эрхийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж байсан учиртеррорын “Техрик-и-Талибан Пакистан” байгууллагынхан 2012 оны өравдугаар сарын 9-нд түүнийг хүндээр шархдуулжээ.
2014 онд Кайлаш Сатьяртхигийн хамт Нобелийн энх тайвны шагналтан болсон юм. Тийнүү тэр Нобелийн шагнал бий болсноос хойш 17 насандаа хамгийн залуу шагналтан болсон байна.
2015 оны долоодугаар сарын 12-ндМалала Сирийн дүрвлэгч охидод зориулан Ливанд сургууль нээжээ. 2014 онд Филадельфийн Үндсэн хуулийн үндэсний төвийн Эрх чөлөөний алтан медалиар шагнагдсан байна.
12. Бейонсе Ноулз-Картер

Бейонсе бол америкийн R’n’B’ төрлийн дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжмийн продюссер юм.
Тэрээр одоо 36 настай бөгөөд түүхэнд цомог нь хамгийн их борлогдсон дуучдын нэг. 2009 оны 12 дугаар сарын 11-нд “Billboard” түүнийг хамгийн амжилттай ажиллаж буй дуучин, арван жилийн радиогийн гол дуучин гэж зарлажээ. 2010 оны хоёрдугаар сард RIA академи түүнийг сүүлийн 10 жилийн тус академийн хамгийн олон сертификаттай дуучнаар бүртгэж авсан юм.
11. Леброн Жеймс

Леброн Жеймс-Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Кливленд Кавальерс” багийн довтлогчоор тоглодог амрикийн мэргэжлийн сагсан бөмбөгчин. Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гурван удаагийн аварга юм.
10. Сэм Альтман

“Y Combinator” –ын ерөнхийлөгч, хөрөнгө оруулагч, саятан Сэм Альтман 32 настай. Тэрээр ядуурлыг арилгахыг нийгмийн үүрэг гэж үздэг. “Y Combinator” бол дэлхийн хамгийн ахмад, нэртэй бизнес-инкубаторын нэг. Түүнчлэн ийм нэртэй венчурын сан юм.
9. Хунтайж Уильям

Хунтайж Уильям бол Кембрижийн герцог, Стратхэрнийн гүн, Каррикфергюсын барон, Уэльсийн хунтайж Чарльзын анхны гэргий, Диана гүнжийн том хүү юм. Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн ач хүү билээ. Эцгийнхээ дараа Их Британийн хаан ширээ залгамжлагчийн дунд хоёрт жагсдаг юм.
8. Жигмэ Кхесар Намгьял Ванчиг

ЖигмэКхесар Намгьял Ванчиг бол Бутан улсын тав дахь ван юм.
Өөрийн эцэг, дөрөвдүгээрЖигмэ Сэнгээ Ванчигийг хаан ширээнээс буусны дараа 2006 онд хнаан ширээнд заларсан юм. 2016 оны хоёрдугаар сард Жигмэ Намгьял Ванчигийн ууган хүүхэд мэндэлжээ.
7. Тамим бин Хамад Аль Тани

Шейх Тамим бин Хамад АльТани нь 2013 оны зургаадугаар сарын 25-нд Катарын 4 дүгээр эмир болжээ.Тэрээр өөрийн оронд спортыг сурталчлахад их анхаарал тавьдаг байна.
Катар улс нь Олимпийн наадам төдийгүй, спортын олон төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийн төлөө тэмцэж байдаг.
5,6. Иванка Трамп, Жаред Кушнер

Иванка Трамп бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын охин юм. Жаред Кушнер бол түүний нөхөр юм.
2017 оны гуравдугаар сарын сүүлчээс Иванка Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн цалингүй зөвлөхөөр ажиллаж байна.
Жаред Кушнер бол америкийн бизнесч, үл хөдлөх хөрөнгийн компани, “New York Observer” сонины эзэн юм.2017 оны нэгдүгээр сарын 20-ноос ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, ажиглагчдын үздэгээр, 2015 оноос Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлынменежер, ерөнхий зөвлөх, Трампын итгэмжлэгдсэн төлөөлөгч байжээ.
4. Себастьян Курц

Себастьян Курц бол Австрийн төр, улс төрийн зүтгрэлтэн юм.
2017 оны аравдугаар сарын 15-наас Австрийн холбооны канцлераар сонгогдсон юм. 2013 оны 12 дугаар сараас Австрийн гадаад харилцааны сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны даргаар ажиллаж байсан.
3. Марк Цукерберг

Марк Цукерберг бол Америкийн программч, интернэт-технологийн салбарын бизнесч, долларын тэрбумтан, нийгмийн Facebook сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Мөн Facebook Inc компанийн тэргүүн юм.
2. Мухаммед ибн Салман Аль Сауд

Мухаммед ибн Салман Аль Сауд бол Саудын Арабийн угсаа залгамжлах хунтайж, ван Саломаны хүү юм. Тэрээр ерөнхий сайдын хоёрдугаар орлогч бөгөөд батлан хамгаалахын сайд (дэлхийн хамгийн залуу батлан хамгаалахын сайд), Мухаммед ибн Салманы буяны сангийн дарга,вангийн шүүхийн тэргүүн, Саудын Аравийн эдийн засаг, хөгжлийн зөвлөлийн дарга юм.
1. Ким Чен Ун

Ким Чен Ун бол Умард Солонгосын улс төр, төр, цэрэг, намын зүтгэлтэн, 2011 оны сүүлчээс тус орны нам, төрийн дээд албан тушаалд ажиллаж байна.
Тэрээр БНАСАУ-ын дээд удирдагч, нам, арми, ард түмний тэргүүн, Солонгосын хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын батлан хамгаалах хорооны нэгдүгээр дарга, Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагч, БНАСАУ-ын маршал, ардын дээд хурлын депутат юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ