Сурагчдад эрүүл мэндийн сургалт явуулав


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч, дэслэгч Ч.Ганчимэг Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургуулийн Д.Азбилиг багштай 2д ангийн сурагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Үзлэгт нийт 38 сурагч хамрагдсанаас 50% нь шүдний үрэвсэлтэй байсан. Цаашид амьдралын зөв дадал хэвшилд сургах зорилгоор амны хөндийн эрүүл ахуй, гарын эрүүл ахуй, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ