О.Баасанхүү: Ерөнхий сайд засагтаа "Бяртай засаг" гэдэг нэр өгөөрэй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбатыг томилох эсэхийг УИХ-ын чуулганаар яг одоо хэлэлцэж байна. Гишүүд түүнд санал хэлж, асуулт асууж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд засагтаа Ардын биш Бяртай засаг гэдэг нэр өгөөрэй. Шинэ хүмүүсийг сайдаар тавих хэцүү байдаг юм. Та ажиллахдаа болгоомжтой ажиллаарай. Энэ салбар их том шүү. Ялангуяа Үндсэн хуулин дээр байгаа хүн эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдарна гэдэг бол таны ажлыг л хэлээд байна.

Утаан дотор хордож үхэх гэж байгаа учраас утааг яах вэ. Хоёрдугаарт Эрдэнэтийн цагаан тоосны асуудлыг шийдэж өгөөч.

Дээрээс нь модны хулгайг зогсоож өгөөч. Модны хулгай зогсоогүй, улам гаарсан. Богд ууланд байгаа айлууд зөвшөөрөлтэй юм уу, үгүй юм уу. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой. Ямар хүмүүс нь тэнд амьдраад, аялал жуулчлал нэртэй арван хэдэн давхар байшин бариад байгаа юм.

Одоо Богд уулын газрыг бүгдийг нь авчихсан байна. Авсан компаниудыг нэр устай нь зарлаж өгөөч” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ