Х.Баделхан: Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана


УИХ чуулганы өчигдрийн хуралдаанаар шинэ засгийн найман сайдыг томилсон. Өнөөдөр сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд нэр дэвшигчидтэй холбоотой саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн ордны хажууд нэг хүн өлсгөлөн зарлаад байх юм. Танай нам, танай яам, та нартай холбоотой юм шиг байна. “Бэрэн” гээд компанийн асуудлыг шийдээч. Хөгжлийн банкнаас мөнгө авсан юм байна лээ. Та нарын найз компани улсаас мөнгө аваад байшин барингуутаа улсад өгчихдөг. Ер нь төрөөс хулгай хийдэг гурван боломж байна. Концесс, тендер, Засгийн газрын тогтоол. Яам лиценз дээр анхаарал тавимаар байна. Бас найман хувийн ипотекийн зээлийг яаж үргэлжлүүлэх вэ. Залуу, ахмадуудыг орон сууцжуулахад яаж анхаарах вэ, танд бодлого байна уу? Цэвэрлэх байгууламжийн асуудал юу болов.
Сайдад нэр дэвшсэн Х.Баделхан: 7000 орчим барилгын компани байдаг юм байна. Барилгын салбар том салбар. 95 мянган хүнийг ажлын байраа хангаж байгаа салбар. Өнөөдөр зогсонги байдалд орсон нь үнэн. Концессын гэрээн дээр хяналт тавьж ажиллана. Барих, ашиглах, шилжүүлэх концессыг дэмжинэ. Жишээлбэл, цэвэрлэх байгууламжийг энэ чиглэлээр барина.Ахмад, залуус, багш, эмч нарыг орон байртай болгох бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарна. Ипотекийн зээлийг хэрэгжсэнээр нийтдээ 92 мянган хүн орон байртай болсон, 4.1 их наядын зээл авчээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ