Ц.Цогзолмаа: ЕБС туршилтын орчин байж болохгүй


Өнөөдөр Засгийн газрын 7 сайдыг томилох ёстой УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Тэрбээр О.Баасанхүү гишүүний асуултад хариуллаа. Нэр дэвшигч Ц.Цогзолмаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд яамны цогц бодлого шаардлагатай байгаа. Дэлхийн улс орнууд нэлээн зохицсон стандартыг хэрэгжүүлж байгаа. Бид багш нараа бэлтгэж байж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Монгол Улсад 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүний 8,000 хүүхэд боловсролын үйлчилгээ авч байна.
Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Үнэхээр сайн туршлагыг Монгол уламжлалтай хослуулаад цаашид явах шаардлагатай. Дуртай багш дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байж болохгүй.
Багш нарын цалин дээр олон гарц байгаа. Үндсэн цалинг нэмэхэд төсөвт хүндрэл учирна. Тиймээс үндсэн орлогыг сайжруулах нь нэг гарц гэж харж байна. Нөгөөтэйгүүр хувийн сургуулиуд өндөр төлбөртэй учраас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэлээн сайн судлах шаардлагатай" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ