Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжинг зорилоо


БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилнэ. Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамтБээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотодбайхэцэг, эхийн аль нэгний зардлыг бүрэн даана.
Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлж явдаг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. МөнМонгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.
Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь 4 сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ