ГХЯ: АНУ-д амиа алдсан Монгол иргэний ар гэртэй холбогдсон

АНУ-ын Мэрилэнд мужид өчигдөр буюу 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр Америк иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон болно.

Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ