Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо


УИХ-ын гишүүд 90.8 хувийн саналаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Бага, дунд боловсролын хууль гарсан. 2002 онд батлагдаж, 2016 онд есөн удаа засагдаж эрэмдэг зэрэмдэг болсон. Энэ хуулийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулаарай.Дунд сургуулиудад байгаа сурах бичиг хүрэлцээгүй байгаа. Сурах бичгийн хүртээмжээс гадна агуулгад нь анхаарч ажиллаарай гэж хүсч байна.
Эх хэл мөхлийн ирмэгт ирсэн. Хэл, бичиг соёлоо алдвал үндэстэн үгүй болдог жишээ бий. Тиймээс үндэсний хэлээ аврах тал дээр энэ Засгийн газар анхаарч ажиллаасай.Соёл, шинжлэх ухааны салбар энэ яамны илүү гэр шиг явж ирлээ. Соёлынхоо байгууллагуудыг анхаарах, уран бүтээлчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаарай. Мэргэжлийн уран бүтээлчдийг одон шагналаар энгэрийг нь цоолоод орхичихдог. Тэд театр дээрээ 300-600 мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байна. Дээр нь номын сан, музейн ажилтнууд бүр орхигдсон. Монголын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хариуцдаг хүмүүс 300-450 мянган төгрөгийн цалин авч байна" гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ