Баян болохын тулд хэрэгжүүлэх саятнуудын 6 сургамж

Хүн бүр л энэ хорвоогийн баян хүмүүс хэрхэн аж төрдөгийг мэдэж, зөвхөн мэдээд зогсохгүй тэдний амьдралаар амьдрахыг мөрөөддөг.

Олон хүн баян болж хөрөнгө, мөнгөө өсгөхийг эрмэлздэг ч юунаас эхлэж, ямар чиглэлээр ажиллахаа мэддэггүй.

Баян хүмүүс зөвхөн мөнгө олох талаар төдийгүй, амьдралын олон салбарт туршлагатай байдаг бөгөөд энэ нь хөрөнгөө арвижуулахад нэмэр болдог юм.

Баян болцгоосон бараг бүх хүний амьдралдаа мэдэж авсан 6 сургамжийн тухай бид өгүүлье.

Сургамж 1: Амьдрал бол зөвхөн мөнгө биш

Харамсалтай нь хүмүүс эд баялагийн хойноос хэт хөөцөлдөхдөө өөрийгөө аз жаргалтай гэдгийг мэдэрч, багахан баяр хөөрөөс таашаал авах чадваргаа алддаг жишээ цөөнгүй бий. Аль болох ахиухан мөнгө олох нь амьдралын гол зорилго юм шиг танд санагдаж болох, гэвч үүнд хэтэрхий анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй.

Эцсийн эцэст, амьдрал гэдэг бол одоо та бидэнд тохиолдож байгаа тэр л зүйл. Үнэ цэнэтэй цаг хугацаагаа алдаж, өөрийгөө амьдралын баяр хөөргүй болгох хэрэггүй.

Сургамж 2: Өөртөө таалагдаж байгаа ажлыг хий, мөнгө өөрөө ороод ирнэ

Энэ үнэнийг нотлосон өч төчнөөн баримт байдаг. Эхлээд ашиг орлогогүй юм шиг санагдаж байсан ч, дуртай ажлаа хийх хэрэгтэй.

Өөрийн дадал туршлагыг боловсронгуй болгож, дуртай ажил төрөлдөө мэдлэг хуримтлуулснаар бидюугаар ч сольшгүй мэргэжилтэн болж,нэг л мэдэхэд мэдлэг, туршлага, дадал дүй нь бидэнд мөнгө авчирч өгдөг тийм зүйл болдог.

Гал тогоо, ванны өрөөнд хавтанцар нааж, байрны засвар хийх ажил таалагдсан нэгэн залуугийн явдал энэ утгаар сургамжтай ч, уг бизнес нь түүнд ашиг орлогогүй мэт санагдсанаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байжээ. Нэг удаа үйлчлүүлэгчдийн нэг нь шинээр авсан байшинд засвар хийж чадах хүмүүсийг олоход туслаач гэж түүнээс хүссэн байна. Тухайлбал, шинэ эзэнд гал тогооны өрөөний хавтанцар таалагдаагүй аж.

Залуу өөрийн хотоос хавтарцар нийлүүлдэг хүмүүсийг эрсэн ч олоогүй байна. Тэгээд тэрээр өөрөө хавтанцар нийлүүлэх болж, энэ бизнес үл хөдлөх хөрөнгийн ажлыг бодвол илүү ашигтай төдийгүй, байшин засахаас ч ашигтай болж таарчээ.

Сургамж 3: Эрсдэлгүй баялаг гэж байдаггүй

Хэзээ ч үзээд алдаж байгаагүй нэг ч тэрбумтан юм уу баян хүн байхгүй. Эрсдэл бол аливаа баялагийн салшгүй хэсэг мөн. Гэсэн ч олон баян хүн бодлогогүйгээр аз турших хэрэггүй гэдгийг дурддаг.

Олон хүн эрсдэлийг олж харж байгаа тэр газарт ухаалгаар хөрөнгө оруулах боломжийг харна. Гэхдээазаа үзээд алдах төдийгүй,хэрэг явдлын өрнөлийн боломжтой бүх хувилбарыг тооцоолж чадах хэрэгтэй.

Тиймээс үзээд алд, гэхдээ ухаантай бай гэдэг нь саятнуудын нэг сургамж юм.

Сургамж 4: Мөнгө банкинд хэвтэж байх ёсгүй

Банкинд хадгалж байгаа мөнгөнөөс илүү найдвартай зүйл огт байхгүй мэт танд санагдаж болох. Энэ нь маргаашийн өдөртөө итгэлтэй байх мэдрэмж төрүүлдэг.

Гэхдээ хөрөнгө мөнгөтэй болсон олонхи хүн мөнгө таны төлөө л ажиллах ёстой, банкинд хэвтэх ёсгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл зах зээлийн бууралт, өсөлтийг үзэж, өгсөлт, уруудалтыг давж гарсан хүмүүс юм. Тиймээсмөнгөө юунд оруулах нь дээр вэ гэдгийг тэд ойлгодог.

Бүх мөнгөө өөрийн ажилд зориулж, хүрсэн амжилтандаа тайвшрах хэрэггүй. Тэгсэн цагт л мөнгө орлогыг авчирах болно гэж бүгд санал нэгтэй үздэг.

Сургамж 5: Бусдын төлөө ажиллавал, та зорилгодоо хүрэхгүй

Баян хүмүүсээс бараг хэн нь ч бусдын төлөө ажилладаггүй. Туршлага хуримтлуулахын тулд байгууллагад ажиллах хэрэгтэй л дээ. Гэвчхэрвээ та өөрт тань мөнгө орж ирээсэй хэмээн үнэхээр хүсч байгаа бол өөрийн бизнесийг үүсгэж, өөртөө ажиллах хэрэгтэй. Хэрвээ өөр хэн нэгний төлөө ажиллахюм бол их орлого хэзээ ч олохгүй байсан гэдэгт тэдний олонхи нь итгэлтэй байдаг.

Өөрийнхөө төлөө ажиллах нь ахиу орлого авчирах ч, олон хүн өөр хэн нэгний төлөө ажиллахыг илүүд үздэг. Учир нь маргаашийн өдөртөө итгэлтэй байх мэдрэмж төрүүлдэг юм. Үүнээс гадна ажил олгогч нь эрүүл мэндийн даатгал, үнэ төлбөргүй үдийн хоол гээд нэмэлт бонус байнга өгдөг.

Бизнесийн хөгжлийн эхний шатанд үйлдвэрлэл эрхлэгч хүн ингэж тансаглахыг өөртөө зөвшөөрч чадах нь мэдээж юу л бол. Гэвч хэрвээ алс хэтээ бодвол өөрийнхөө төлөө ажиллах нь өөрийн хөрөнгийг мэдлэгтэй зарцуулахад илүү ашигтай болдог. Олон хүн өөрийн ажил төрлийг нээхэд хэрэгтэй мөнгө хуримтлуулахын тулдэхлээд хэн нэгний төлөө ажилладаг.

Сургамж 6: Санхүү болон бусад салбарын боловсролтой бол

Олон баян хүн санхүүгийн төлөвлөлтийн талаар асар олон ном зохиол уншихааас эхлэдэг.

Ном зохиолын зэрэгцээ сонин, сайт уншиж зөвхөн санхүүгийн талаар төдийгүй, ажиллаж байгаа салбарынхаа тухай аль болох ахиу мэдлэг, мэдээлэл олж авахыг эрмэлздэг юм.

Бидэнд ямар мэдлэг хэрэгтэй болж болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс өөрийгөө боловсруулах нь бидний хэн бүрийн хийж чадах илүү сайн хөрөнгө оруулалтын нэг мөнөөс мөн.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITYA (197.211.63.90)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 07 | Хариулах