У.Хүрэлсүхийн "бяртай засаг" бүрдсэн долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг дэмжсэнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. Тэрээр уг албан бичигтээ Засгийн азырн гишүүн-Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд бусад Монгол Улсын Засгийн газырн гишүүдийг ард түмэнд амласан МАН-ынмөрийн хөтөлбөрөө харгалзан, хууль тогтоомжийн дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” хэмээв.

Бяртай засаг ба "боодогны чулуу" шиг халуун үгс

УИХ-ын нэгдсэн хуралдаан хоёр өдөр хуралдаж сайд нарын томилох асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү бүх сайдуудыг томилж чадлаа. Ардын гэх тодотголтой шинэ Засгийн газар "Бяртай засаг" болно гэж буй. Учир нь анх ардын засаг гэж тодотголтой гарч ирж магадгүй байсан Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон удаа "Бяртай засаг" байгаасай гэж хүсч байна гэж хэлсэнтэй үүдээд ийнхүү хэлж эхэлсэн.

Хурлын уур амьсгал ерөнхийдөө “халуухан” болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр зарим гишүүдийн үгс боодогны чулуу шиг халуун сонсогдлоо. Тухайлбал,

Т.Аюурсайхан: Ө.Энхтүвшинг би дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ бол та. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та "надад шинэ засгаас долоох юм алга" гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэв.

У.Хүрэлсүх: Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Та бид адилхан үр хүүхдүүдтэй улс. Тиймээс засгийн газар бүрэлдэж дуусмагц эхний хуралдаанаар өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална.

Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газрын амлалт тоогоо ч алдлаа, утгаа ч алдлаа. Өмнөх ЗГ-ыг огцруулж байхад бусдыгаа сайд болохгүй шүү хэмээн сануулж байсан хоёр гишүүн нь өнөөдөр сайд болохоор манлайлж орж ирж байна. Бид У.Хүрэлсүхтэй бодлогын Засгийн газрын талаар их сайхан зүйл ярьцгаасан. Гэтэл та өнөөдөр бодлогын бус тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Хаана байна тэр шударга шалгуур чинь

Ц.Нямдорж “60 тэрбумын асуудлуудыг нэг тийшээ болгоно. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг 100 хоног дотор цэгцэлнэ. Энэ танхимд байгаа хүмүүст шулуухан хэлчихье. Одоо хулгай хийхээ зогсоо. Би хатуухан хэлчихье. Үүнээс хойш өршөөхгүй шүү. Монголд би шударга ёсыг тогтооно” гэв.

Нийгэмд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шалгана

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар /2017.10.17/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 16 дах илтгэлийг сонсож, улмаар тус хорооноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/ШШҮХ/-нд шалгалт хийхээр боллоо. Тус хороонд шалгалт хийх учраас Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулах аж. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулах юм байна.

ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

Гадны цахим сайтаар ДОХ-ын вирус бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан аж. АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.

Монголд цаазын ял хэрэгтэй ба хэрэггүй

Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэгтэй холбогдуулан олон нийтийн дунд цаазаар явах ялыг сэргээх тухай яригдаад буй. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж эхэлсэн”-ээ мэдэгдсэн. Ер нь манай улсад цаазаар авах ял байх хэрэгтэй юу эсвэл..? Энэ талаар 10061615 манай нийтлэлээс унших боломжтой юм.

Дэлхий

БНАСАУ пуужин харвахаар "зэхэж" байна

БНАСАУ баллистик пуужингийн туршилт дахин хийхээр бэлтгэж буй шинж тэмдгийг Өмнөд Солонгос, Америкийн тагнуулын албад бүртгэж авчээ. Энэ талаар “Тона ильбо” сонины аравдугаар сарын 14-ний дугаарт бичсэн байна. АНУ-ын хиймэл дагуулууд наад зах нь тус орны дөрвөн нутагт, түүний дотор Пхеньян хотын ойролцоо хөдөлгөөнт харвах төхөөрөг шилжүүлжбайгаа зургийг авчээ.

Сомалид дэлбэрэлт болж 276 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн бямба гарагт Сомали улсын нийслэл Могадишо хотод хүчтэй дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 276-д хүрч, ойролцоогоор 300 хүн бэртэж гэмтсэнийг Сомалийн мэдээллийн сайдАбдирахман Осман мэдээлжээ.

Тэсрэх бодис ачсан нэгэн ачааны машин хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд дэлбэрсэн байна. Одоогоор нэг ч байгууллага уг дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ хүлээгээгүй байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ