Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагад үүрэг өгчээ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас /2017.10.20/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нартаа ажилдаа шуурхай орох үүрэг даалгавар өгчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Тодруулбал, 'Эрдэнэт' үйлдвэрийн 49 хувь, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт анхаарал хандуулан ажиллах үүрэг болгожээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзан цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ