Ирэх саруудад цаг агаар байх ямар вэ?


Арваннэгдүгээр сар
Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, Баян-Өлгийн зүүн хойд, Увс, Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Баян-Өлгий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Увсын өмнөд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын зүүн, Булганы баруун, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Арванхоёрдугаар сар
Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Завхан, Хэнтийн зүүн хойд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Говь-Сүмбэрийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ