БНАСАУ пуужин харвахаар зэхэж байгаа бололтой


БНАСАУ баллистик пуужингийн туршилтдахин хийхээр бэлтгэж буй шинж тэмдгийг Өмнөд Солонгос, Америкийн тагнуулын албадбүртгэж авчээ.“Тона ильбо” сонины аравдугаар сарын 14-ний дугаарт ингэж бичсэн байна. АНУ-ын хиймэл дагуулууднаад зах нь тус орны дөрвөн нутагт, түүний дотор Пхеньян хотын ойролцоо хөдөлгөөнт харвах төхөөрөг шилжүүлжбайгаа зургийг авчээ.
Умард Солонгос дунд тусгалын “Хвасон-12” баллистик пуужин юмуу тив хоорондын “Хвасон-13” гэдэгбаллистик пуужин харваж болох юм хэмээн таамаглаж байна.Сүүлчийн баллистик пуужингийн үзүүлэлтүүдийг одоогоорбүрэн гүйцэд тогтоогоогүй байгаа юм.
АНУ болон БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчинаравдугаар сарын 16-наас26-нд Солонгосын хойгийн эрэг орчимдхамтарсан сургуулилт хийхгэж байгааг үүнээс өмнө мэдээлж байсан билээ. Тийнхүү Умард Солонгост хийхээр бэлтгэж буй пуужингийн туршилт угсургуулилтын хариуд авах байгаа арга хэмжээ байж болох талтай.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ