Сомали улсын нийслэлд дэлбэрэлт болсноор олон арван хүн амь үрэгджээ

Өнгөрсөн бямба гарагт Сомали улсын нийслэл Могадишо хотод хүчтэй дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 276-д хүрч, ойролцоогоор бас 300 хүн бэртэж гэмтсэнийг Сомалийн мэдээллийн сайд Абдирахман Осман мэдээлжээ.

Тэсрэх бодис ачсан нэг ачааны машин хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд дэлбэрсэн байна. Одоогоор нэг ч байгууллага уг дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ хүлээгээгүй байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хөрш орнууд, түүний дотор Жибути, Этиоп, Кени улс хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэхийг санал болгосныг сайд мэдээлсэн байна. Үүнээс гадна,хэлмэгдэгсдийг Туркт аваачиж эмчлэхийг хүссэнийг Туркийн тал хүлээж авчээ.

Олон улсын террорын “Аль-Каида” байгууллагатай нягт холбоо сүлбээтэй байдаг исламын радикал үзэлт“Аш-Шабаб” (“Залуу можахедуудын хөдөлгөөн”)гэдэг бүлэглэл Сомали улсад байрладаг юм.Энэ бүлэглэл Сомалийн төв засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулдаг байна.АНУ 2008 онд уг бүлэглэлийг террорын байгууллагуудын жагсаалтад оруулсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ