Европт А гепатит дэгдэж байна


Европт Агепатит дэгдэж байгаа нь бүртгэгджээ. Европынөвчлөлөөс сэргийлэх,хяналт тавих төвийн мэдээгээр,тус тивийн 20 оронсүүлийн 16 сард уг өвчний олон тохиолдол батлагдсаныг мэдээлсэн байна.
Дээрх төвийн мэдээлснийг үзвэл,2016 оны зургаадугаар сарын 1-нээс2017 оны есдүгээр сарын27-ны хугацаанд Австри, Англи, Бельги, Голланд, Дани, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Латви, Мальт, Норвег, Португал, Словен,Швед, Уэльс, Финланд,Франц, Эстон А гепатитын нотлогдсон 2873 тохиолдлын тухай мэдээлжээ.
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Европын төвийн мэдээ ньтус тивдА гепатитын дэгдэлт цаашид ч газар авах төлөвтэй байгааг харуулж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
Польш улс 2017 онд өвчилсөнтохиолдлын тоог мэдэгдээгүй бөгөөд гэхдээ есдүгээр сарын 17-ны байдлаар энэ орны талаархи Европын төвийнэпидемиологийн тандалтаар А гепатитаар өвчилсөн1426 тохиолдолбүртгэгдсэн нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулвал 55 дахин олон байгааг мэдээлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ