Шоргоолжны тухай ер бусын баримтууд

Олон оронд шоргоолжийг ажилсаг чанарын бэлгэдэлхэмээн үзэцгээдэг. Энэ гайхалтай амьтад хатуу зэрэг дэв, ажил үүргийн хуваарьтай,салбарласан хонгилоор сүлжилдсэн газар дорхи асар том хотууд бүхийөөрийн гэсэн иргэншлийг бий болгожээ. Үүнээс гадна, шоргоолж нь бараг ямар ч нөхцөлд тэсч үлдэх чадвартай учир, гайхалтай сайн дасан зохицож чаддаг байна.
1. Шоргоолж нь 110-130 сая орчим жилийнтэртээхэдгэнэтэйтөстэй амьтнаас үүсчээ. Шоргоолж нь динозавруудтай зэрэгцэн амьдарч байсан бөгөөд гэхдэээдгээр аварга амьтдыг бодвол амьд үлдэж чадсан байна.
2. Шоргоолжны бүл нь хэдэн арваас хэдэн сая хүртэл шоргоолжноос бүрддэг аж.
3.Дэлхийд 12000 янз бүрийн төрлийн шоргоолж байдаг.Эдгээрийн хамгийн жижигхэн нь ердөө 0,07 сантиметр, хамгийн том нь 5 сантиметр байдагбайна.
4.Олон хүн термитийг шоргоолж гэж үздэг, гэтэл эдгээр нь шоргоолжны төрөлч биш. Термитийн ойрын төрөл нь жоом юм.
5.Өчүүхэн биетэйшоргоолжнууд нь Дэлхийн амьтдын нийтбиомассын 15-20%болдог нь сэрээ нуруутан амьтдын массаас их юм.
6. Манай гарагт ямар ч үед 10 орчим квадриллион (нэг квадриллион нь арвын 17 зэрэг буюу монголоор бол Ингүмэл) шоргоолж амьдардагийг эрдэмтэд тооцоолжээ.Тэгэхлээр нэг хүнд нэг сая орчим шоргоолж ногдоно гэсэн үг юм.
7. Ажилчин шоргоолж нь 3 хүртэл жил амьдардаг бол, хатан шоргоолжнь 30 хүртэл жил амьдарч чаддаг байна.
8. Шоргоолж нь бусад төрлийн шоргоолжийг олзолж,өөрийн бүлийн төлөө ажиллуулдаг гэнэ.
9.Дэлхийн шоргоолжны хамгийн томоохон бүл нь нэг тэрбум гаруй шоргоолжноос бүрдэж, 5954 гаруй хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэдэг байна.
10. Шоргоолжны хүчил нь карбоны нэг суурьт ханасан хүчлүүдийн нэг юм.Е236 гэж тэмдэглэгддэг хүнсний нэмэлтийн хувиар бүртгэгджээ.Английн байгаль судлаач Жон Рэй 1670 онд ойн улаан шаргал шоргоолжноос шоргоолжны хүчлийг анх гаргаж авсан учир, үүнийг шоргоолжны хүчил гэж нэрлэх болжээ.Байгальд бас зөгий, халгай, шилмүүснээс бас илэрсэн юм. Арьс боловсруулах, малын тэжээл бэлтгэх, анагаах ухааны зорилгоор хэрэглэдэг.
11.Paraponera clavataгэдэг төрлийн шоргоолж хазвал, сүрхий өвддөг бөгөөд ингэхдээ өвдөлт бүтэн хоног үргэлжилж мэднэ. Ийм шоргоолжийг “суман шоргоолж” гэдэг бөгөөд түүнд хазуулсны дараа хэн нэг ньбуудчихсан юм шиг санагддаг байна.
12. Шоргоолж өөрийн жингээс 5000 дахин хүнд зүйлийг өргөж чадна гэж эрдэмтэд үздэг.Харьцуулах үүднээс дурдахад,эмгэн хумс өөрийн жингээс ердөө арав дахин хүнд зүйлийг авч явж чаддаг байна.
13. Шоргоолж нь секундэд 7,62 сантиметр хурдалж чадна. Хүнтэй харьцуулвал, энэ нь цагт бараг 55 километр гэсэн үг юм.
14. Шоргоолж бол хамгийн ухаантай шавьж.Хэр тааруухан хэмжээтэй ч түүний тархи нь 250 мянган эсээс бүрддэг байна.
15. Шоргоолж нь хөлнийхөө ул, өвдөгөөр сонсдог бөгөөд эдгээр нь хөрсний хэлбэлзлийг мэдэрдэг байна.
16. Дорго шоргоолжийг дуртай нь аргагүй амтархан зооглодог.Дорго шоргоолжны үүрэнд хэлээ шургуулаад, урилгагүй гийчин рүү дайрч буй шоргоолжууд хэлэнд нь наалдахад, идшээ зүгээр л залигаж орхино.
17.Шоргоолжны бүл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг.
18. Хатан шоргоолж нь гагцхүү өндөг л гаргана. Харинөндгөнүүдэд санаа тавих нь ажилчин шоргоолжнуудын үүрэг.
19. Зарим төрлийн шоргоолж үүр засдаггүй, нүүдлийн маягаар амьдардаг. Цааш хөдлөх цаг болоход, шоргоолжнууд өөрсдийн авгалдай, хүнсний нөөц, өндөг болон хатан шоргоолжоо цуглуулаад, замд гарна.
20. Бульдог хэмээх хар шоргоолжонд хазуулвал, хүн үхэж ч мэднэ. Харин аз болоход, үүний эсрэг ерөндөг бий болгожээ.
21. Шоргоолж нь өөрийн биш, харин бусдын үлгэр дууиалыг үндэслэн интерактивын аргаар суралцах чадвартай. Шоргоолжноос гадна, сүүн тэжээлтнүүд л ийм чадвартай байдаг юм.
22.Зарим төрлийн шоргоолж нь зарим акулын адил Дэлхийн соронзон орныгчиг баримжаа болгон ашиглах чадвартай.
23.Шоргоолжууд нь ус юмуу ургамлын саадыг давж гарахын тулд өөрсдийн биеэр “амьд гүүр” барьж чадна.
24.Мексикийн “эскамолес” гэдэг хоолонд зарим төрлийн шоргоолжны өндөг ордог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ