Хотын дарга “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо

БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаанийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо.

Пусан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа уг фестиваль ньгадаад, дотоодын жуулчдыг татах, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, залуучууд зөв боловсрол олгоход чиглэгддэг гэдгийгтус наадмыг зохион байгуулагчид хэлж байна.

3.5 сая хүн амтайПусан хотолон улсын кино фестиваль, тайзны жүжгийн наадам, рок тоглолт болоннар угтах баяр, загварын шоу зохион байгуулж, жуулчдыг хотдоо ихээр татдаг. Сүүлийн үед Пусаныг гадаад жуулчдаас илүүтэй дотоодын иргэд нь их зорьдог болсныг онцолж байлаа. Цахлай шувууг бэлэгдэж, камелия цэцэг, модоор гоёдогэнэ хот1995 ондметрополитан буюу бие даасан хотын зэрэглэлтэй болсон түүхтэй.

2016 онынаймдугаар сардПусан хотын даргаСо Бёнсү тэргүүтэй төлөөлөгчидУлаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж, 2 хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар-Пусан хотын харилцаа эхэлжээ.

БНСУ-ын Пусан хотын даргаСо Бёнсү “Нэг Ази”фестивалийн нээлтэд оролцож байгааНийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын Захирагч С.Батболдтой зангиагүй уулзалт хийсэн.Уулзалтын эхэнд Пусан хотын даргаСо Бёнсү хэлэхдээ “Урилгыг минь хүлээн авчПусан хотод айлчилж байгаа танд талархлаа. “Нэг Ази” фестивалийгөнгөрсөн жилээс эхлэн манай хот зохион байгуулдаг болсон. 2 дахь удаагаа энэхүү наадмыг өргөн дэлгэр хийж,50 мянганхүн Пусаны цэнгэлдэх хүрээлэнд ирээд байна.Мөн наадмын хүндтэй зочноор Улаанбаатар хотын дарга болонОХУ-ынСанктпетербург, Владивосток зэрэгхамтын ажиллагаатайхотын дарга нар ирсэн.Энэхүү фестивалийг үзэхээргадаад дотоодынурлаг сонирхдог олон жуулчид иржээ. Мөн“Улаанбаатар чуулга”-ынбүжигчид, уран бүтээлчид ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэе” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Пусан хотод урьж, найрсагаар угтан авч байгаа та бүхэнд талархлаа. Улаанбаатар хот залуу хот. Залуучуудын хот. ТүүнчлэнЗүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох зорилт тавьсан.Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа Пусан хотын туршлагыг судалж байгаагийн зэрэгцээ соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа энэ удаагийн айлчлалаар өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна“ хэмээн онцлов.

Ажил хэрэгч уулзалтаархамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж,иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх төсөл урагшилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.Маргааш хоёр хотын даргаганцаарчилсан уулзалт хийхийн зэрэгцээ,хамтын ажиллагааныбичгүүдэд гарын үсэг зурна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ