Байнгын хорооны дарга нарыг тодруулна

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул өнөөдөр хуралдахгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилохтой холбоотой асуудал хэлэлцэх аж.

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргыг тус бүр шинээр томилох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ