ОБЕГ: Нийт долоон хүний цогцсыг олсон

"Эрэн хайх, аврах ажиллагааг өглөө 06:20 цагт эхлүүлсэн. Эрэн хайх ажлын явц үргэлжлээд 11:15 минутад эхний иргэнг нас барсан байдалтай олсон. 11:40 минутад гурав дахь иргэнийг нас барсан байдалтай олсон.

Мөн 14:28 минутад тав дахь иргэнийг олсон байгаа. 15.15 минутад хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон. Нийт 7 иргэнийг нас барсан байдалтай олоод хүлээлгэж өгсөн байгаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

"Эдгээр хүмүүсийг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон. Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 32 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэнд хараахан очоогүй байгаа аж. Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Тэдний насны талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар албаныхан хэлэв.

Харин эсэн мэнд байгаа 10 хүний нас нь 30-50 гэв. 3,200 метрийн өндрөөс амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллийг станцаар өгч байгаа гэнэ. Өндрөөс буулгасны дараа цогсыг таниулах, нэрийг нь тогтоох ажиллагаа хийх аж.

"Өнөөдөр үзэгдэх орчин хязгаарлагдах буюу харанхуй болвол эрэн хайх, аврах ажиллагааг зогсооно. Аврах ажиллагааг хэдэн цагт зогсоохыг ажиллагааг удирдаж буй албан тушаалтан шийднэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ